Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2023.10.09

Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүнийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч уулзлаа.

​Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төслүүд, тэдгээрийн явц болон цаашид хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцлоо.

Тус уулзалтын үеэр хоёр орны улс төр, эдийн засгийн салбарт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлсээр ирсэнд талархал илэрхийлж Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын олон талын ач холбогдлыг онцлон тэмдэглэв.