
2023.08.02
Монгол-Хятадын экспог Хөх хотод зохион байгуулна
ХХАА-н салбарын 500 гаруй аж ахуйн нэгжийг хамруулсан “Монгол-Хятадын экспо”-г БНХАУ-ын Хөх хотод 9 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгуулна.
Экспо нь хоёр улсын "Иж бүрэн стратегийн түншлэлийн" хүрээнд 2 жил тутамд зохион байгуулагддаг үйл ажиллагаа бөгөөд цар тахлын улмаас завсарлаад байсан юм. Дөрөв дэх удаагийн экспог зохион байгуулагчаар Монгол Улсын ХХААХҮЯ, бусад яам, агентлаг, БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар ажиллаж байна.