2023.06.29
БНХАУ-аас 400,000 жуулчин хүлээн авахаар зорьж байна
Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд БНХАУ-ын Бээжингийн Гадаад, соёл худалдааны нийгэмлэгийн тэргүүн Пан Чин Лин, албаны хүмүүстэй уулзлаа.
Уулзалтаар Ази, Европыг холбосон торгоны зам буюу “Бүс ба зам” "Цайны их зам" хүрээнд хоёр улсын аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.
Монгол Улсын Засгийн газраас 2023 онд “НЭГ САЯ” жуулчин хүлээн авах арга хэмжээний хүрээнд БНХАУ-аас 400.000 жуулчин хүлээн авах зорилт тавин ажиллаж байгаа ба хамтран ажиллах, Монгол-Хятадын аялал жуулчлалын компаниудын хоорондын уялдаа холбоог дэмжиж ажиллахаа БНХАУ-ын Бээжингийн Гадаад, соёл худалдааны нийгэмлэгийн тэргүүн Пан Чин Лин илэрхийлэв.
Түүнчлэн торгоны зам буюу “Бүс ба зам” төсөл нь хоёр Улсын аялал жуулчлалын салбарт шинэ харилцаа эхлүүлэх боломж гэдгийг хоёр тал онцоллоо.