Монгол Улс, БНСУ, АНУ-ын Засгийн газар хоорондын гурван талт уулзалт боллоо
Энэхүү уулзалтыг Критикал минерал сэдвээр зохион байгууллаа.
Канад улсад болсон PDAC чуулган болон Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын мөрөөр уг уулзалт, хэлэлцээ болж байгаа бөгөөд БНСУ-ын Гадаад харилцааны хоёрдугаар дэд сайд Ли До Хун, АНУ-ын Төрийн департментын төрийн нарийн бичгийн даргын орлогч Хосе В.Фернандес тэргүүтэй зочид, төлөөлөгчид ирж оролцож байна.
Технологи ухаалаг болж, жижгирч хөгжиж буй цаг үед газрын ховор элемент зэрэг өндөр технологийн түүхий эдийн хэрэглээ хурдацтай нэмэгдэж байна. Байгалийн баялгийн арвин нөөцтэй манай улсын хувьд энэ чиглэлд ач холбогдол өгөх нь зүйн хэрэг. Иймд тус салбарт туршлагатай эдгээр улсуудаас туршлага судалж, бодлогын илтгэлүүд хэлэлцэж, МУ-д илрүүлээд буй ордуудаа танилцууллаа.
Уулзалтын хүрээнд АНУ-ын Төрийн департмент болон манай яам хооронд "Эрдэс баялгийн салбарын хөгжил, засаглалд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг" байгуулав.
Одоогоор бид БНСУ-тай Газрын ховор элементийн хамтарсан төслийн судалгааны нэгж байгуулах, АНУ-тай Асгатын мөнгөний ордод хамтарсан хайгуул судалгаа явуулах төслүүд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Холбоотой мэдээ
2024.11.14
2024.11.13
2024.10.23