2023.06.22
Алтанбулаг боомтын өргөтгөлийн ажлыг 2023 онд багтааж дуусгана
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар тус боомтын бүтээн байгуулалтын ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.
Энэ үеэр Алтанбулаг боомтын өргөтгөл шинэчлэлийн ажлыг 2023 ондоо багтааж хийж дуусгахаар төлөвлөж байгаа тухай холбогдох албаныхан хэллээ. Боомтын бүтээн байгуулалтыг Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2020 онд эхлүүлсэн.
Энэ ажлын хүрээнд
- Зорчигч тээврийн 19
- Ачаа тээврийн 18
- Дэд бүтцийн 5 барилга
- Иж бүрэн инженерийн шугам сүлжээ
- 6000 м.кв ногоон байгууламж
- Тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ 1,7 км урттай авто зам
- 7000 м.кв авто зогсоол,
- 30000 м.кв зам талбай барих юм.