2023.06.07
“Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн багийн ахлах Инчул Хвантай уулзлаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжиж буй “Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төслийн” багийн ахлах Инчул Хвантай уулзлаа.
Энэхүү төслөөр 2020-2023 онд нийт 11 цэцэрлэг, 4 сургууль, 13 орон сууцны барилгыг дулаалсан байна. Мөн төрийн өмчит 7 байгууллагын халаалтын зуухуудыг буулгаж төвлөрсөн дулааны системд холбосноор агаарын бохирдлыг бууруулахад томоохон хувь нэмэр оруулсан.
Нийслэл дээр хэрэгжиж байгаа гадаадын төсөл хөтөлбөрүүдээс хамгийн их үр дүн гарсан, сайн төслүүдийн нэг юм.
Дэлхийн банкны хамт олон та бүхэнд талархал илэрхийлье.