АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2023.05.29

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн БОХХАА-н байнгын хорооны дарга Б.Саранчимэг Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буангантай уулзлаа.

Элчин сайдтай байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны асуудлаар өргөн хүрээнд ярилцаж, салбарын хууль, эрх зүй, бодлогын шинэчлэл болоод бусад асуудлаар санал солилцлоо.
Тухайлбал хүнсний хангамж, аюулгүй байдал, бэлчээрийн доройтол, ундны усны нөөц, тулгамдсан асуудал болоод Монгол орны цөлжилт, бэлчээрийн доройтлыг бууруулах асуудлууд болон байнгын хороогоор хэлэлцэгдэж байгаа болон УИХ-д өргөн мэдүүлэхээр санал авч байгаа хуулийн төслүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, улмаар хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран ажиллах талаар ярилцлаа.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээн дэх нэгэн том ажлын биелэл нь МУ-ын ЗГ, АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай байгуулсан хоёр дахь Компакт гэрээ амжилттай хэрэгжиж байгаа явдал юм. Энэ хүрээнд МУд 350 сая долларын буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжиж бодит хувь нэмрээ өгч байна..