БГД-ийн Прокурорын газар хүүхэд хамгааллын өрөөтэй боллоо
Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн төр, хувийн хэвшлийн бүх байгууллагыг эцэг эхийн зөвлөл, хүүхэд хамгааллын өрөөтэй болох, хүүхдэд ээлтэй, ая тухтай орчныг бүрдүүлэхийг уриалан ажиллаж буй.
Энэ хүрээнд БГД-ийн Прокурорын газар “Хүүхэд хамгааллын өрөө” шинэ өрөөтэй боллоо. Энэ өрөөнд хүүхэд хичээлээ хийх, тоглож наадах, хөгжилдөх зэргээр цагийг аюулгүй, эрсдэлгүй өнгөрүүлэх юм.
Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудалд хүн бүхэн анхаарах ёстой. Энэ ч утгаараа байгууллага бүрт хүүхэд хамгааллын өрөөг бий болгохыг уриалж байна.
Холбоотой мэдээ
2024.10.03
2024.10.03
2024.07.22