2023.04.14

Х.Булгантуяа: Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн үнэлэмж, эрүүл мэнд, боловсролын чанарт онцгойлон анхаарна

Миний бие СДМЭХ-ны ерөнхийлөгчийн ажлыг хүлээн аваад хоёр сарын хугацаа өнгөрч байна.

Өнгөрсөн хугацаанд Удирдах зөвлөлийн хурлууд товлосон хугацаандаа зохион байгуулагдаж, эмэгтэйчүүдийн эрх оролцоо, манлайлал, нийгэм дэх эмэгтэйчүүдийн байр суурь, нөлөөллийн ажлуудын уялдаа холбоо сайжирч, мэдээлэл, харилцан туршлага солилцох, чадавхжуулах сургалт, анхан шатны нэгж байгууллагууддаа амжилттай хүрч ажиллаад байна.

Мөн СДМЭХ-ноос дүрмийнхээ хүрээнд хөгжлийн бодлогоо тодорхойлох бодлогын зөвлөлүүдийг байгуулахын сацуу

Эмэгтэйчүүдийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, тэдний хөдөлмөрийн үнэлэмж, эрүүл мэнд, боловсролын чанар, хүртээмжтэй үйлчилгээ авах боломжуудыг улам сайжруулахад онцгойлон анхаарч ажиллаНА.

Түүнчлэн МАН, Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хамтран 2024 оны шат шатны ээлжит сонгуульд нэр дэвших эрмэлзэлтэй эмэгтэйчүүдээ сургаж бэлтгэх, чадавхжуулах, нийгэмд эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмэр, тэдний манлайлах бололцоог сурталчлах, олонд таниулах, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилгоор “Манлайлагч 350” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. 

Энэ хүрээнд тус сургалтад оролцогчдод зориулан өглөөний уулзалтын удирдамжыг гарган ажиллахын сацуу өглөөний уулзалтын үеэр эмэгтэйчүүддээ өсөж дэвжихэд нь урам зориг өгөх үүднээс нэр хүндтэй хүмүүсийн амжилтын түүхийг хуваалцаж байна.