2023.03.23

Б.Энхбаяр: УИХ-ын гишүүнийг чөлөөлөх эрх зүйн үндсийг хэрхэн тодорхойлсон бэ

УИХ-ын ээлжит /2023,03,23/-ны өдрийн чуулганаар Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

1992 онд шинэ Үндсэн хуулийг баталснаас хойш сүүлийн 30 жилд өөрийн хүсэлтээрээ чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаа хэд дэх гишүүн болж байгаа вэ. Б.Лхагвасүрэн, Н.Жанцанноров, Цахиагийн Элбэгдорж, У.Хүрэлсүх, Шаравдорж, Амаржаргал гээд олон гишүүд өөрийн хүсэлтээ гаргаж байсан. Нэлээд нь УИХ хүлээж авч шийдвэрлэж байсан. Зарим тохиолдолд чөлөөлөхгүй гэсэн шийдвэр гарч байсан тохиолдлууд бий. Тухайбал Шаравдорж гишүүнийг чөлөөлөхгүй гээд авч үлдэж байсан юм билээ. Мөн Амаржаргал гишүүнийг чөлөөлөхгүй гээд авч үлдсэн. Цаашдаа ийм кейсүүд гарах байх. Үүний цаанаа ямар шалтгаан, хүндэтгэх зүйл юу байдаг, хүндэтгэх үзэх шалтгаан гэдгийг хууль зүйн хувьд юу гэж ойлгож хэрэглэдэг болох вэ.

Энийг улс төрийн утгаар нь үндэслэл шаардахгүйгээр хэрэглэдэг байх уу. Гарцаагүй үндэслэл гэдгийг яг юу гэж ойлгодог байх вэ гэдэг нь чухал. Яагаад гэвэл үндсэн хуульд УИХ нь 4/3-ын ирцтэйгээр бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжтай гэж заасан. Энэ бол 57 гишүүн. 57-оос доошоо орвол УИХ бүрэн эрхийн чадамжгүйд тооцогддог учраас энэ асуултыг асуумаар байна.