ХБНГУ-ын Фридрих Эбертийн сан МҮЭХ-ны мэргэжлийн студид дэмжлэг үзүүлнэ
2023.01.27

ХБНГУ-ын Фридрих Эбертийн сан МҮЭХ-ны мэргэжлийн студид дэмжлэг үзүүлнэ

МҮЭ-ийн холбоо болон ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн удирдлагууд хамтын ажиллагааныхаа хүрээнд 2023 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл солилцож, хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.

Уулзалтын үеэр ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангаас МҮЭХ-ны дэргэд байгуулагдах мэргэжлийн студид техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж байгааг баталгаажуулан гэрээнд гарын үсэг зурсан юм.

МҮЭХ, Фридрих-Эбертийн сантай  эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн төлөө ажилласан 30 гаруй жилийн хамтын ажиллагааны түүхтэй бөгөөд ҮЭ-ийн гишүүд, идэвхтэн сонгуультнууд, ялангуяа залуучуудад чиглэсэн сургалт хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсээр байна.