Сураггүй болсон гурван хүнийг хайж байна
2010.01.22

Сураггүй болсон гурван хүнийг хайж байна

Өчигдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумаас, Говьсүмбэр аймгаас баруун хойш “Их залаа” гэдэг газар нутаглаж байгаа сумын малчин н.Мөнгөн-Эрдэнэ эхнэрийн хамт 10:00 цагийн үед 800 гаруй бог малынхаа хойноос яваад сураггүй байна. Тиймээс Гоьсүмбэр аймгийн  Онцгой байдлын хэлтэст дөрвөн хүнтэй УАЗ-469 машинтай эрлийн хэсгийг өчигдөр 21:30 цагийн үед гарчээ.

Төв аймгийн Сэргэлэн сумын нэгдүгээр баг сумаас зүүн тийш 38 км-т Дэнжин гэдэг газар өвөлжиж байгаа Л.Мажигсүрэн 27 настай эрэгтэй өчигдөр өдөр шуурганд уруудсан малынхаа араас яваад мөн сураггүй болжээ. Төв аймгийн Онцгой байдлын газраас ахлуулсан найман алба хаагч нэг машинтай эрэл хайгуулт хийж байна.

Өнөөдөр өглөөний байдлаар сураггүй болсон иргэдийг олоогүй, эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.