Ардчиллын партизанууд байртай боллоо
2011.12.12

Ардчиллын партизанууд байртай боллоо

Өнөөдөр Монгол Улсад Ардчилсан хувьсгал үүсч хөгжсөний 22 жилийн ой, МоАХ-ны 22 жилийн ойн өдөр тохиож байна. Ойн баярын арга хэмжээ бүтэн өдөр үргэлжилж байгаа бөгөөд ардчиллын анхдагчид, МоАХ-ныхон С.Зориг агсны хөшөө, Чингисийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт Соёлын төв өргөөнд болж Төрийн одон медаль гардуулж, мөн оны шагналтнуудыг тодрууллаа.

Ардчилсан хувьсгалын ойгоор оны шагналтнуудыг тодруулж, байр өгдөг уламжлалтай. Энэ уламжлалаар өнөөдөр 22 хүнд орон сууцны эрхийн бичиг гардууллаа. УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд, МоАХ-ны дарга Х.Баттулга хувиасаа жил бүрийн оны шагналтнуудад байр олгодог уламжлалтай. Ингэхдээ гол төлөв ардчиллын партизануудад байр олгодог юм. Дээрх арга хэмжээний үеэр сайд Х.Баттулга “ МоАХ-оо ард түмнийхээ итгэлийг дааж үсрэнгүй хөгжилд улсаа хөтлөж чадна. Бид ойрын дөрвөн  жилийн дотор монгол морины харайлтаар хөгжингүй ертөнцийг гүйцэж “Монголын гайхамшиг”-ийн тухай шагшин ярихаар эрчимтэй ажиллаж чадна. Бидэнд тийм бололцоо, чадвар бий. Бид “Дотоодын нийт бүтээгдэхүүн төдөн хувиар өслөө” гэсэн хоосон тооны төлөө бус нийгмийн баялаг ард түмэнд тэдний хөлс хүчээр дамжин бодитой хуваарилагдах, монгол хүний хөгжил эрүүл мэнд, боловсрол, орлого гээд бүхий л үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүрт бичигдэх тэр цагийг хурдлуулахын төлөө бүх хүч чадлаараа ажиллах болно. Эрчимтэй, өрнүүн хөгжлийн зам дээр улс орноо гаргаж, ард түмнээ ажилтай, орлоготой, амгалан амтьралтай болгохын төлөө нэгдэн нягтарцгаая. Ардчилагчдаа, журмын нөхдөө! Ирмүүн хөгжлийг авчрах их тулаанд эрслэн орцгооё” гэлээ. Дараах эрхмүүд байрны эзэд боллоо.

Д.Аззаяа
Б.Батцэцэг
Р.Төмөрбаатар
Г.Алтанцэцэг
Х.Өлзийтогтох
Т.Оюунчимэг
Ш.Чойжил
Д.Пүрэвдорж
Л.Дэлхийцэцэг
Д.Батлхүндэн
Д.Үржинбадам
Б.Чилгэр
Б.Хишигбат
Х.Галбадрах
Р.Чогжмаа
С.Сайнбаяр
Л.Пүрэв
Ц.Цэцэгээ
Г.Оюунгэрэл
Л.Түмэнтуул
Пүрэв
Д.Дагирмаа

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.