2022.10.07

Ц.Цэрэнпунцаг: Эрчим хүчний тусгай зөвшөөрлийг хүнд сурталгүй олгох талаар арга хэмжээ авах уу

УИХ-ын чуулганы /2022.10.07/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

Өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Өвөлжилт хүндэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ. Хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

Засгийн газар үнэт цаас гаргана гэж байгаа. Энэ сөрөг үр дагавартай байж болно. Дотоодод мөнгөний эх үүсвэр ховордож, банкнаас зээл гарахгүй байгаад аж ахуй нэгж, бизнесийнхэн санаа зовж байна. Үүнээс гарах үр дагавар, сөрөг нөлөөг багасгахад  Засгийн газраас ямар үйл ажиллагаа явуулах вэ?

Эрчим хүчний эх үүсвэр болон үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл гаргахад олон улсын санхүүгийн байгууллагын судалгаагаар дунджаар 280 хоног орж байна. Бараг нэг жил зөвшөөрөлтэй ноцолдож байна шүү дээ. Үүнийг нэг ч төгрөгний зардал гаргахгүйгээр шийдэж болохоор байна. Тусгай зөвшөөрөл лицензтэй холбоотой асуудалд ямар арга хэмжээ авах вэ?

Түүний асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.