ОХУ-ын “Боловсролын VII үзэсгэлэн-2022” болж байна
ОХУ-ын боловсролын үзэсгэлэн Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд /РЦНК/ нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан болон албаны хүмүүс оролцлоо.
![](https://vip76.mn/media/news/original/2022/10/07/b3e6ae96ab76da8fb4258cd39e2d7ccd.jpg)
Уг үзэсгэлэнд ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Томск, Иркутск, Новосибирск, Красноярск, Екантеринбург, Канзань, Тюмень, Донын Ростов, Владивосток, Бүгд Найрамдах Буриад улс зэрэг муж хотуудын томоохон 22 их дээд сургууль оролцож байна. Ингэснээр Монголын оюутан залуус, ЕБС-ын ахлах ангийн сурагчид, эцэг эхчүүдэд боловсролын хөтөлбөр, сургалтын чиглэлээ танилцуулж, сурагчид мэргэжлээ сонгоход нь туслах тэтгэлэгт хөтөлбөрөө танилцуулах юм.
![](https://vip76.mn/media/news/original/2022/10/07/80b0523f47e63adc24e8effa8eba9e35.jpg)
ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах квот 270 байсан бол нэмэгдүүлж, жил бүр монгол улсын 600 оюутан суралцаж байна.
![](https://vip76.mn/media/news/original/2022/10/07/f8de073fe6dfac1f333ec8c9ca87a397.jpg)
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.06.12
2024.05.30