![Сонгогчийн боловсролын чиглэлээр хамтран ажиллах саналыг БШУЯ-нд хүргүүллээ](http://byambatsogt.mn/media/news/original/2022/09/09/6512bd43d9caa6e02c990b0a82652dca.png)
2022.09.09
Сонгогчийн боловсролын чиглэлээр хамтран ажиллах саналыг БШУЯ-нд хүргүүллээ
Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн төв байгууллагын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд албан тоот хүргүүллээ.
Уг албан тоотод тус Хорооноос өгөх холбогдох зөвлөмж, удирдамжийн дагуу сонгогчийн боловсролын чиглэлээр сургалт, үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах хүсэлт тавьсан юм.