Хөвсгөл: Хатгал тосгоны малчин, иргэдэд газрын гэрчилгээ гардуулав
БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Хатгал тосгоны малчин, иргэдэд газрын гэрчилгээ гардуулан өглөө.
Тэрээр хэлэхдээ,
"Төрж, өссөн нутаг орондоо мал маллахаас гадна аялал жуулчлал бааз, гэр буудал үйл ажиллагааг явуулах хүсэлтээ илэрхийлж олон жил болж байгаа иргэдийн асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас шийдвэрлэж эхэллээ. Цаашдаа иргэдэд газар олголт үргэлжлэн хийгдэх бөгөөд мал, амьтан, хүн явах зайг гаргах, төрийн байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлж, нийтийн эрх ашгаас хувийн эрх ашгийг дээгүүр тавьж хашаагаа татаагүй иргэдийн газар олголтыг цаашид ч хийхгүй болно" хэмээв.
Холбоотой мэдээ
2024.12.17
2024.12.12
2024.12.10