Сургуулийн орчин тохь тухтай байх нь хүүхдэд олон талын эерэг нөлөөтэй
Хичээлийн шинэ жил эхлэхэд бэлэн болж байна. Хүүхэд багачууд маань гэгэлзэж догдолдог үе. Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тойргийнхоо дийлэнх сургуулиудын гадна спортын талбайг тохижуулах санаачилга гаргаж хөрөнгийг нь суулгасан.
Үүнд нийтдээ Баянзүрх дүүргийн 8 сургууль багтсан. Ажлын явцтай танилцахад 44, 68, 92-р сургуулийн спортын талбайн тохижуулалт дуусах талдаа 14, 84, 53-р сургуулийнх нь хараахан эхлээгүй байна.
69-р сургууль цахилгааны кабелаас болж саатсан байдалтай, 97-р сургууль ажил нь эхэлсэн байдалтай хичээлийн шинэ жилийг угтаж байна.
Түүнчлэн ирэх ондоо бүгд орчин үеийн зориулалтын хөлбөмбөг, сагсны талбайтай болчих юм. Бид багадаа байнга л гадаа тоглож өссөн, сургуулийн орчин тохь, тухтай байх нь тухайн хүүхдэд олон талын эерэг нөлөөтэй байдаг учир эл ажлыг санаачилсан юм.
Дашрамд хууль тогтоогчийн хувьд өөрийн сонгогдсон тойрогт хөрөнгө оруулалтын төсвийг зөвхөн ирээдүй үедээ боломж олгосон (сонгуулиар дараа үедээ цагаан жим татуулах амлалт) сургууль, цэцэрлэг, түүний гадна тохижилт, явган замууд гэх мэт зүйлийг илүү дэмжиж ажиллаж байгаагаа сонгогчиддоо илтгэе.
Хичээлийн шинэ жилээ угтаж буй бүх бяцхан үрс, багш, эцэг эхүүдэд амжилт хүсье.