Саарал усыг дахин ашиглах, хог хаягдал боловсруулах асуудалд хамтран ажиллана
2022.08.22

Саарал усыг дахин ашиглах, хог хаягдал боловсруулах асуудалд хамтран ажиллана

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Япон улсын "Мицуй Буссан" ХХК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Иши Ёошихико, "Water reuse promotion" төвийн төлөөлөгч Тацүми Шимоно, "Комахалтик" ХХК-ийн захирал Комая Эми нарыг хүлээн авч уулзав.

"Мицуй Буссан" ХХК нь Монголын арьс ширний үйлдвэрийн саарал уснаас дээж авч шинжлүүлжээ. Ингэхэд хариу нь сайн үзүүлэлттэй гарсан байна. Ингэснээр саарал усыг цэвэршүүлэх, дахин ашиглах бүрэн боломжтой гэв. Зөвхөн арьс ширний үйлдвэр гэлтгүй орон сууц, гэр хорооллын бохир усыг ч дахин ашиглалтад оруулах судалгаа, мэдээллийг танилцууллаа.

Түүнчлэн Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох салхины эрчим хүч үйлдвэрлэх бүрэн боломжтрй. Энэ асуудалд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

Мөн байгаль орчны бохирдлыг бууруулах чиглэлээр Япон улсад үйлдвэрлэгддэг хог хаягдлыг шатаах, устгалд оруулах өндөр технологийн зуухны талаар мэдээлэл солилцлоо.
Хэрэв уг зуухыг хэрэглээнд нэвтрүүлнэ гэвэл техник, технологийн зөвлөгөө мэдээллээр хангаж, дэмжлэг үзүүлэх боломжтой гэв.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ бидний уулзалт нэг удаагийн уулзалт байхаас илүү урт хугацааны хамтын ажиллагаа байхыг хүсч буйгаа илэрхийлээд хамтран ажиллахад бэлэн гэв.