Улсын Их Хурлын ээлжит бус чуулган 08 дугаар сарын 22-нд эхэлнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.08.17) Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4, 19.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны 08 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд товлон зарлах тухай захирамж гаргалаа.
Ээлжит бус чуулганаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл; Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал; Цаг үеийн асуудлаарх мэдээлэл сонсох зэргийг хэлэлцэх юм.
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Даваа гарагийн 10.00 цагт эхэлнэ.
Холбоотой мэдээ
2024.11.22
2024.07.30
2024.06.21