
2022.08.16
Сайжруулсан түлшний 75000 тн нөөцтэй байна
БОАЖ-ын сайд "Таван толгой түлш" ХХК-ийн Зүүн үйлдвэрт ажиллалаа.
Өвөлжилтийн бэлгэл хангах ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшний нөөц хэмжээг 200000 тн-д хүргэх, ажлын уялдаа холбоог хангах ажлын хэсэг өмнө өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгав.
Энэ үеэр “Таван толгой түлш” ХХК-ийн ажилчдаас гарсан хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотой асуудлаар хөдөлмөрийн дүгнэлт гаргахаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны холбогдох албан тушаалтнууд ажиллалаа.
Өнөөдрийн байдлаар сайжруулсан түлш 75000тн нөөцтэй, мидлинг 115000тн нөөцтэй байна.