2022.07.20
Зам засварын ажил үргэлжилж байна
Замын суурь сольж, хуучин чулуун хашлагыг тэгшлэн, засварлаж буй хоёр байршил
- Цамбагараваас хойш Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо хүртэлх Дэнжийн зам
- Амарсанаагийн гудамж буюу “Макс молл” их дэлгүүрийн баруун уулзвараас Ахуй үйлчилгээний уулзвар хүртэл
Засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх тендер шалгаруулж буй байршил
- Усны гудамж буюу Циркийн хойд уулзвараас Нарны зам хүртэл
Эдгээр замд сүүлийн 15-20 жилийн хугацаанд ээлжит болон их засвар хийгээгүй тул асфальт бетон хучилтад торон хагарал, нүхэн эвдрэл ихээр үүсэж, энэ нь зарим хэсгийн суурь бүтцэд нөлөөлж, ашиглалтын хэвийн нөхцөл алдагдсан тул энэ ондоо багтаан засвар, шинэчлэл хийхээр төлөвлөсөн юм.
Засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд тухайн замуудад цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэл хийх, явган хүний замыг засан шинэчлэх зэрэг ажлыг хийж байна.