2022.07.06

Д.Сарангэрэл: Шүүх шударга бус ажиллаж байна гэх асуудалд нэр дэвшигчид ямар дүгнэлт хийж байна вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.06\ нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуулийн хүрээнд эмэгтэй шүүгчийг дээд шүүхийн бүрэлдэхүүнд оруулах үүднээс санаачилгатай ажиллаж байгаад талархал илэрхийлье. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бид шүүхийн шинэчлэлийн асуудлыг гол болгож тавьсан. Нилээн шинэчлэл орж байгаа гэж ойлгож байгаа юм. Гэвч ард иргэдийн дунд шүүх шударга бус, хар цагааныг дэнсэлж чадахгүй, мөнгөтэй албан тушаалтай хүний талд шийдвэр гаргаж байна гэдэг ойлголт, шүүмжлэл хэвээр байна. Үүнийг өөрчлөх чиглэлд хоёр нэр дэвшигч ямар байдлаар ажиллах вэ? Шинэчлэл хийгээд байхад яагаад олон нийтийн дунд шүүхийн шийдвэрийн асуудал эргэлзээтэй нөхцөл байдалд байна гэж та хоёр үзэж байна вэ?