2022.06.20
Өвөрхангай
Малчдын эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулах, нийгмийн даатгалд хамруулах төслийн баг Өвөрхангай аймагт ажиллалаа
Малчдын нийгмийн хамгаалал, Эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулах МҮЭ-ийн холбоо, ОУХБ-ын хамтарсан төслийн баг Өвөрхангай аймгийн Хужирт, Бат-Өлзийт, Хархорум сумдад 2022 оны зургадугаар сарын 15-17-ны өдрүүдэд ажиллалаа.
Энэ үеэр төслийн багийн гишүүд болох МҮЭ-ийн холбооны ЕНБД Х.Буянжаргал, ХЭХБГ дарга Ц.Отгонтунгалаг, мэргэжилтэн Д.Өлзийсайхан, Өвөрхангай аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Ц.Баярбат нар Малчдын эвлэлдэн нэгдэх эрх, хамтын гэрээ хэлэлцээрт орох, малчдын хөдөлмөрийн гэрээний үлгэрчилсэн загварыг танилцуулж, Нийгмийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх талаар болон МҮЭ-ийн бодлого, үйл ажиллагааны талаар сумдын малчид, сум багийн засаг дарга нар, иргэд хөдөлмөрчдөд гурван өдөр сургалт явуулж мөн малчны хотонд очиж ажиллав.