УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Мөнгөнморьт суманд ажиллалаа
Тэрээр Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарын хамт Мөнгөнморьт сумын "Мянгат малчдын чуулга уулзалт"-д оролцож, малчид, иргэдтэйгээ уулзан УИХ, ЗГ-аас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр болон ажлын тайлангаа танилцуулан, санал хүсэлтийг нь сонслоо.
Уулзалтын үр дүнд Мөнгөнморьт сумын эдийн засгийг дэмжих, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр:
1. Аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж, түүхэн аялал жуулчлалын маршрут гарган, гадаад, дотоодын жуулчдыг татах, түүнийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлж, гар урлал, бэлэг дурсгал зэрэг бренд бүтээгдэхүүн бий болгох;
2. Уламжлалт мал аж ахуй, өв соёлд тулгуурлан нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын үйлчилгээг нэмэгдүүлэх;
3. Малын үүлдэр угсааг сайжруулахад анхаарч, хонь, үхрийн ашиг шимийг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэн, мах, сүүний хосолмол аж ахуй хөгжүүлэх чиглэлээр эхний ээлжид 100 үхэрт зохиомол хээлтүүлэг хийхээр болж, иргэд хөдөлмөрчид, сум орон нутгийн удирдлагуудтай санал солилцон, хамтран ажиллахаар боллоо.
Мөн сургуулийн дотуур байрын 75 ортой шинэ барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Хоргын чулуу" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явцтай танилцлаа. Барилгын ажил одоогоор 90%-тай явагдаж хичээлийн жил эхлэхээс өмнө буюу 08 дугаар сарын 01-ний дотор ашиглалтад хүлээлгэж өгөх талаар гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай ярилцлаа. Сумын нийгмийн салбарын байгууллагуудад нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг нарийвчлан авч, үе шаттай шийдвэрлэх чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Холбоотой мэдээ
2024.12.12
2024.12.12
2024.12.11