Сургалт, спортын өдөрлөгт нийт 25 намын хорооны 1250 гаруй гишүүн оролцлоо
2022.06.12

Сургалт, спортын өдөрлөгт нийт 25 намын хорооны 1250 гаруй гишүүн оролцлоо

Баянгол дүүргийн МАН-ын Хорооны гишүүдийн дунд зохион байгуулсан “Сургалт, спорт өдөрлөг”-ийн сүүлийн буюу 5 дахь арга хэмжээнд 8, 16, 17, 18, 19-р хороодын төлөөлөл 250 гишүүн оролцлоо.

Намын гишүүдээ идэвхижүүлэх зорилгоор "Нэг зорилго-Нэгдмэл хүч" уриан дор тус "Сургалт, спорт өдөрлөг"-ийг зохион байгуулсан юм.

Энэ өдөрлөгт нийт 25 намын хорооны 1250 гаруй гишүүн нээлттэй санал солилцож, харилцан суралцаж, нөхөрсөгөөр өрсөлдөж оролцсоноор уг арга хэмжээ өндөрлөлөө.