Мэргэжлийн хяналтын алба хаагчид шагнагдлаа
Өнөөдөр Мэргэжлийн хяналтын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ойн хүрээнд эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим албан хаагчдыг Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын шагналаар шагналаа.
Энэхүү арга хэмжээг нээж Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа “Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн үүргийнхээ хүрээнд хийж хэрэгжүүлж буй бүхий л ажлаа дүүргийн 230 мянга гаруй иргэдийнхээ эрүүл аюулгүй орчин, хүнс хэрэглээнд анхаарч ажилладаг та бүхнээрээ бахархаж мөн өндөр хариуцлага хүлээдэг гэж хардаг.
Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагын хувьд эрсдэл гарсан хойно биш гарахаас өмнө сэргийлж ажиллах нь чухал. Эрхэлсэн ажилдаа чин сэтгэл, ёс суртахуунтайгаар хандан цаашид улам хичээнгүйлэн ажиллаарай. Хамт олонд 20 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье” гэв.
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын “Хүндэт
Жуух бичиг” шагналаар
Боловсролын хяналтын Улсын байцаагч Сүхбаатарын Уранчимэг
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын “Хүндэт Өргөмжлөл” шагналаар
Боловсролын хяналтын Улсын байцаагч Галбаатарын Байгаль нар тус тус шагнуулсныг хүндэтгэлтэйгээр гардуулав.
Мөн энэ үеэр хэлтсийн хамт олон ажил үүргээ гүйцэтгэхэд нэн шаардлагатай суурин компьютерыг Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Ц.Идэрбатад хүлээлгэн өглөө.
Мэргэжлийн хяналтын байгууллагын 20 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье!