Завхан аймаг "Хүүхэд бүр нь аз жаргалтай, хүчирхийлэлгүй, оюунлаг Завханчууд" болохын төлөө ажиллаж байна
Хоёр сарын өмнө Завхан аймаг "Хүүхэд бүр нь аз жаргалтай, хүчирхийлэлгүй, оюунлаг Завханчууд" болох зорилтыг дэвшүүлсэн билээ.
Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд АХНЗ-ийн сурагчид идэвхитэй ажиллаж байна. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завхан аймгийн Xүүхдийн Hэгдсэн Зөвлөл (АХНЗ)-ийн гишүүн ба хүүхдүүддээ амласан амлалтаа хичээн биелүүлэн ажиллаж байгаа юм.
Тэрээр АХНЗ-ын хүүхдүүдэд "fundraising" буюу санхүү босгох аргад суралцуулах үүднээс нэг сая төгрөг болон ажлын хэрэгцээнд notebook хандивлалаа.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Өөрсдөө хүүхэд хэрнээ үе тэнгийнхэндээ нөлөөлж, бага ангийн дүү нараа хамгаалах, зөв үлгэрлэх, нийгэмд тустай олон олон бүтээлч, сайхан, хайрламаар ажлуудыг хийж гэрэл нэмж байгаа АХНЗ-ийн хүүхдүүдээрээ үргэлж бахархаж байна. Завхан нутгийн гэрэлт ирээдүй та нартаа амжилт хүсье" гэлээ
Холбоотой мэдээ
2024.06.25
2024.06.20
2024.05.30