УИХ-ын гишүүн Б.Баярсайхан хичээл зүтгэлтэй суралцаж байгаа сурагчдад таблет гардууллаа
"Балжиннямын Баярсайхан Сан"-аас хэрэгжүүлдэг "Оюунлаг Завхан" хөтөлбөрийн хүрээнд олон сургалт, арга хэмжээг Завхан нутгийн гэрэлт ирээдүй болсон сурагчиддаа зохион байгуулаад хоёр жил болж байна.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Улиастай сумын 5 ЕБС, Хөгжим бүжгийн коллеж, Политехникийн коллежид амжилт гарган "Хамгийн хичээнгүй" зүтгэлтэй суралцаж байгаа 12 сурагчийг орчин үеийн өндөр хүчин чадалтай, цэнэгээ удаан барьдаг, хурдтай таблетаар шагналаа.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан цахим орчинд сурагчдын сурах боломжийг нэмэгдүүлэхийн тулд цаашлаад 24 сумын ЕБС-ын сурагчдад 300 таблетийг хүлээлгэн өгнө.
Холбоотой мэдээ
2024.06.25
2024.06.20
2024.05.30