УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын санаачилгаар Чингэлтэй дүүргийн хүүхдүүдийн дунд уралдаан зохион байгууллаа
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын санаачилгаар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан 05 дугаар сарын 10-ний өдрөөс 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Чингэлтэй дүүргийн хороодын хүүхдүүдийн дунд гар зураг, зохион бичлэг, эссений уралдаан зохион байгууллаа.
Зохион бичлэгийн уралдааныг бага ангийн сурагчдын дунд "Миний гэгээн мөрөөдөл" сэдвээр, дунд ангийн сурагчдын дунд “Би хотын дарга байсан бол...”; ахлах ангийн сурагчдын дунд “Хотын хөгжилд миний оролцоо” сэдвээр зарласан юм. Уралдаанд нийт 19 сургуулийн 2000 гаруй хүүхдүүд бүтээлээ ирүүлжээ.
Шалгаруулалтыг хороо тус бүрийн Засаг даргын ажлын алба зохион байгуулж шилдгүүдийг шалгаруулсан байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Чингэлтэй дүүргийн 21 хороо тус бүрээс шалгарсан 420 хүүхдэд шагнал, бэлгийг биечлэн гардууллаа.
Холбоотой мэдээ
2024.05.03
2024.03.10
2024.01.05