УИХ-ын гишүүдийг байгаль орчны асуудлаар анхаарахыг уриалав
2009.10.21

УИХ-ын гишүүдийг байгаль орчны асуудлаар анхаарахыг уриалав

Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл хамтран төр засгаас байгаль орчны талаар гаргасан хууль тогтоомж, тэдгээрийг хэрхэн үнэлгээ хийж буй талаар мэдээлэл хийлээ.

Тус эвсэл 2006 оноос “Ногоон од” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд УИх-ын ээлжит бус чуулганаар батлагдан гарсан УИХ-ын хууль, тогтоомжинд дүгнэлт хийж, төрийн түшээд байгаль орчны талаар хэр зэрэг хүчин чармайлт гаргаж байгаа өөрсдийн үнэлэлт дүгнэлтийг “Монголын байгаль орчны хууль тогтоомжийн үнэлгээ” номондоо тусгасан байжээ.

Өнгөрсөн хугацаанд гурван чуулганы Үл ажиллагааг үнэлсэн тайланг нийт 11100 хувь хэвлүүлэн ард иргэдэд тараажээ. Энэ удаад хэвлүүлхээр бэлтгээд байгаа гурав дах тайландаа байгаль орчны хуулиудад УИХ-ын гишүүд ямар санал өгсөн талаархи мэдээлэл авахаар хүсэлтээ холбогдох газар нь илгээсэн бөгөөд одоогоор УИХ-ын гишүүн д.Энхбатаас бусад нь хариу ирүүлээгүй байгаа юм байна.

Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ил захидал илгээжээ. Үүнд “байгаль орчинд ээлтэй бодлого хэрэгжүүлэгч ерөнхийлөгч байхаа та амлан сонгогдсон билээ. Аливаа асуудлыг шийдэхдээ ард түмнийхээ талд орно, тэдний нийтлэг эрх ашгийг илэрхийлэгч байна, үнэний дуу хоолой болно гэж байсан билээ та. Тиймээс Бидэнд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхэд минь туслаач” гэжээ. Тэд захидалын хариуг тун удахгүй өгч, байгаль орчны асуудалд анхаарлаа хандуулна гэдэгт итгэлтэй байгаа ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.