Яаманд гүйдэлтэй гишүүн
2009.10.19

Яаманд гүйдэлтэй гишүүн

Дорнодынхонд асуудал гараа л бол П.Алтангэрэл гишүүн амьсгаа дээгүүр явдаг. Ялангуяа тус аймгийн ашигт малтмалын баялагтай холбоотой асуудалд байнга л чих тавьж байдаг хүний нэг бол тэр. Харин өнгөрсөн зуны турш эрхэм гишүүн маань яамдыг сахиж өнгөрүүлжээ. Чуулганы завсарлагаар гишүүд тойрогтоо ажиллах нэрээр айраг цагаа эргүүлсэн шигээ амарч байх хойгуур П.Алтангэрэл гишүүн яамдын хаалгыг багагүй онголзуулжээ. Төрийн албаны хүнд суртлыг давж дийлэхгүй байгаа тойргийнхоо сонгогчдын захиас даалгаврыг биелүүлэх, басхүү намрын чуулганд санаачлан барих хуулийн төслүүддээ санал авах зорилгоор ийн яамдыг
эргүүлсэн аж. Тухайлбал тэрээр БСШУЯ-аар нэлээд гүйсэн гэнэ. Дараа нь тэр Дорнод аймаг болон зүүн бүсийн чиглэлийн дэд бүтцийг сайжруулах ажил, авто замын явцтай танилцахаар ЗТБХБЯ-нд цөөнгүй хоногийг үдсэн Харин П.Алтангэрэл гишүүн хууль тогтоох засаглалын гишүүн болоод ч тэр үү хүнд сурталжсан яамдыг хөдөлгөөнд оруулж, зорилгодоо хүрч чадсан гэнэ билээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.