УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх 2 дахь удаагийн уулзалтаа хийлээ
2022.05.01

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх 2 дахь удаагийн уулзалтаа хийлээ

Өнөөдөр буюу 2022.05.01-ний өдөр Баянгол дүүргийн 5, 6, 7, 9, 10, 13, 14, 15, 23-р хороодын 3200 гаруй ахмадыг Улаанбаатар концертын их танхимд хүлээн авлаа.

Баянгол дүүргийн ахмадууд дүүргээсээ сонгогдсон гишүүнийхээ ажлын тайланг сонсож, дүүрэг хороондоо хийгдсэн бүтээн байгуулалттай танилцаж, урлагийн тоглолтоор сэтгэлээ баясгажээ.

Ж.Ганбаатар гишүүн “Бидний арга хэмжээнд хүрэлцэн ирж, амхадууддаа мэндчилгээ дэвшүүлэн мэдээлэл өгсөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт талархал илэрхийлье” хэмээжээ.

Тэрээр дараагийн уулзалтуудаа 05 дугаар сардаа багтаан хийж, бусад хороодын ахмадуудтайгаа уулзахаар төлөвлөж байгаа гэнэ.