Саналын хуудасны загвар, тоог батлав
2009.10.13

Саналын хуудасны загвар, тоог батлав

Сонгогчоос саналаа илэрхийлэх, сонгуулийн дүн гаргах үндсэн баримт бичиг болох саналын хуудасны загвар, тоог батлах асуудал өнөөдөр хуралдсан Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны хэлэлцэх гол асуудап байв.
Саналын хуудасны тоог тойрог тус бүрээр нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоонд үндэслэн Сонгуулийн Ерөнхий Хороо баталдаг.
Саналын хуудсанд нэр дэвшигчдийг бичихдээ, тэдгээрийг дэвшүүлсэн намуудынх нь улсын бүртгэлд бүртгүүлсэн огноог, харин бие даан нэр дэвшигчдийн нэрийг нам, эвслээс нэр дэвшигчдийн дараа, тойргийн хороонд нэр дэвшсэнээ бүртгүүлсэн дарааллыг баримталдаг билээ.
УИХ-ын 24 дүгээр тойргийн нөхөн сонгуульд намуудаас болон бие даасан 8 нэр дэвшигч байна гэж СЕХ-ны Хэвлэл, мэдээллийн телөөлөгч мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.