
2022.04.20
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслийн саналыг цахимаар авна
2023 оны Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-гийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд зургаадугаар сарын 1-нийг хүртэл иргэдээс цахимаар санал авч эхэлсэн.
Энэ оны хувьд нийслэлийн хэмжээнд ОНХС-гаар дамжуулан 28.5 тэрбум төгрөгийг иргэдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, амьдрах орчныг сайжруулахад зориулах юм. Та “Орон нутгийн хөгжлийн сан” гар утасны аппликейшнийг гар утсандаа суулган саналаа өгөхөөс гадна E-mongolia аппликейшн болон цахим хуудсаар саналаа өгч болно.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn