Цаг агаарын гамшигт үзэгдлээс болгоомжил
2009.09.16

Цаг агаарын гамшигт үзэгдлээс болгоомжил

Есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд цаг агаар гэнэт муудаж, гамшигт үзэгдэл болох шинж төлөвтэй байгаа талаар Ус цаг уур орчны шинжилгээний газраас сая мэдээллээ.
 

Гамшигт үзэгдэл манай орны нутгийг бүхэлд нь хамрах бөгөөд 18-нд баруун зүгийн болон төвийн нутгийн баруун хэсгээр,19-нд ихэнх нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгаар их  хэмжээний цас орох юм байна. Говь талын аймгуудаар зарим үед 28 метр секунд хүртэлх хүчтэй цасан болон шороон шуурна. Хамгийн ноцтой нь дээрх өдрүүдийн өмнө говь талын нутгаар 25-30 градус хүртэл халж байснаа агаарын хэм өмнөх өдрөөсөө 15-20 градусаар сэрүүсч цочир хүйтрэх ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.