2021.12.20
Монгол Улсын Харцага Б.Орхонбаярыг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн Ч.Ундрам Улсын харцага Б.Орхонбаярыг хүлээн авч уулзлаа.
Б.Орхонбаяр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харцага цолны эзэн болж, Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, тусгаар тогтнолоо мандуулсны 97 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд түрүүлж, Харцага цолоо бататган Сэлэнгэ түмнээ баярлуулсан билээ.
Тиймээс Ч.Ундрам гишүүн Сэлэнгэ нутгийнхаа нэрийг өндөрт гаргаж яваа МУ-ын харцага Б.Орхонбаяртай уулзаж гарамгай амжилт үзүүлж буй явдалд нь баяр хүргэж, амжилт хүсэн онцгойлон хүлээн авч уулзсан юм.