Ахмадын өргөө ашиглалтад орлоо
2021.11.26

Ахмадын өргөө ашиглалтад орлоо

Улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан ахмадын өргөөний барилгын ажлыг 2018 онд эхлүүлж байсан бөгөөд өнөөдөр /2021.11.26/ ашиглалтад орууллаа.

Ахмадын өргөө ашиглалтад орсноор Булган аймгийн ахмадууд чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, чийрэгжилтийн асуудлаа шийдвэрлэх зэрэг чухал ач холбогдолтой юм.

Ж.Бат-Эрдэнэ "Ахмадууд Та бүхэн маань энэ сайхан өргөөндөө цуглаж, соёл спорт, сургалт зөвлөгөөний олон талт үйл ажиллагаа зохион байгуулж, ажлын арга барил, дадлага туршлагаасаа залуу хойч үеийнхэндээ харамгүй хэлж зөвлөж байхыг хүсье" гэлээ.