Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр таван хүнд байр өглөө
2009.09.10

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр таван хүнд байр өглөө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын дарга Т.Билэгт хэлмэгдсэн болон хэлмэгдэгчдийн үр хүүхдүүдийг хүлээн авч хүндэтгэл илэрхийллээ. Б.Гүнсэн, С.Жамбалчүлтэмжамц, хэлмэгдэгчийн гэр бүл болох У.Бат-Очир, Л.Дашдаваа, Г.Намжилцэрэн нарт орон сууцны батламжийг түлхүүрийн хамт гардуулав. Батламжид “Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн комиссийн 2008 оны 09 тоот тогтоолын дагуу Сонгинохайрхан
дүүргийн ,,, дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэмүүлэнбаатар” ХХК-ийн Нэгдүгээр байрны ,,, тоот нэг өрөө орон сууцыг түлхүүрийн хамт олгов. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын дарга Т.Билэгт, “Тэмүүлэнбаатар” ХХК-ийн захирал Б.Эрдэнэчимэг” гэжээ.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссийн дарга, Сангийн сайдын хамтарсан тушаалын дагуу орон сууцны оронд хашаа байшин авахыг хүссэн хэлмэгдэгч болон хэлмэгдэгчийн гэр бүлд зургаан сая төгрөг олгож байгаа билээ. Энэ тушаалыг үндэслэн хэлмэгдэгчдийн гэр бүл Г.Надмид, Д.Мядаг нарт мөнгөн олговор олгосон юм. Мөн Нийслэлийн салбар комиссын хурлын шийдвэрийн дагуу хэлмэгдэгчийн үр хүүхдүүдээс 15 хүнд тус бүр 50 мянган төгрөг олголоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.