2021.10.05

С.Бямбацогт: УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийг 10 дугаар сард хэлэлцэх нь зүйтэй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2021.10.05/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

"Засгийн газраас өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн 30 гаруй хуулийн төсөл болон хэлэлцэх хуулийн төслүүдийн дарааллыг харахад энэ намрын чуулганы хугацаанд ТББХ маш ачаалалтай байх нь ээ. Гэсэн хэдий ч цаглавар харахаар 10 дугаар сард нэг л удаа хуралдаж төрийн албаны тухай хуулийн хэлэлцэх эсэхийг шийдэхээр байна. Гэтэл хэлэлцэх хэд хэдэн хуулиуд байна. 10 сардаа хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэхээр хуулиудаа эртхэн хэлэлцээд явж байх нь зүйтэй.

УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийг 10 сард багтаан хэлэлцэх эсэхийг нь шийдээд явах боломж байгаа юу?"

Түүний асуултад Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хариуллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn