2021.10.04

Төв номын сангийн бүтээн байгуулалтын хөрөнгийг улсын төсөвт суулгууллаа

“Өмнөговь аймгийн Өглөөний клуб” нийгэмд үйлчилдэг ТББ-аас санаачилсан Номын өргөө төслийг ажил хэрэг болгож, 2022 оны улсын төсвийн төсөлд суулгалаа.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар уг ажлыг Өмнөговь аймгийн засаг дарга байх үедээ дэмжиж, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2020 оны үндсэн чиглэлд суулгаж өгсөн юм. Улмаар УИХ-ын гишүүн болсон хойноо ч орхилгүй төсвийн төсөлд суулгаж чадсан юм.

Өмнөговь аймгийн хувьд шинэ театр, шинэ музей, шинэ багшийн ордон энэ ондоо багтаад ашиглалтад орно. Ирэх жилээс шинэ номын сангийн барилга баригдахаар боллоо.