Баян-Өлгий аймаг Турк улстай тодорхой чиглэлээр хамтран ажиллахаар боллоо
2021.09.07

Баян-Өлгий аймаг Турк улстай тодорхой чиглэлээр хамтран ажиллахаар боллоо

Өнөөдөр Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар болон аймгийн удирдлагуудтай хамт Бүгд Найрамдах Турк улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд эрхэмсэг ноён Зафер Атеш, Туркийн хамтын ажиллагааны зохицуулагч агентлагийн /ТИКА/ Улаанбаатар хот дахь зохицуулагч ноён Эмрах Устаомер нартай уулзаж тодорхой чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Монгол улс, Бүгд найрамдах Турк улс хоорондоо дипломат харилцаа 1969 онд тогтоосноос хойш өдий хүртэл хагас зууны нүүрийг үзэж хоёр улсын хамтын ажиллагаа жил ирэх тусам өргөжсөөр байгаа билээ. Зөвхөн ТИКА-ийн зүгээс 2004 оноос албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж ирснээс өнөөдрийг хүртэл нутгийн удирдлагын байгууллагууд, дүүргүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран 700 давсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд Баян-Өлгийд 60 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байдаг. Эдгээр төсөл хөтөлбөрийн төсөв нь 50 сая ам.доллар орчим юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn