2021.09.06

Сэлэнгэ аймгийн зарим сурагчид “Smart education" төсөлд хамрагдана

Мобиком Корпораци нийгмийн хариуцлагын хүрээнд  хүүхдийн боловсролыг дэмжих, тэгш, хүртээмжтэй байдлыг хангах зорилготой “SMART EDUCATION” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам уг төсөлд Сэлэнгэ аймгийн ЕБС-ийн зарим сурагчдыг хамруулах мөн Мобикомын сүлжээг зарим шаардлагатай газар нэвтрүүлэх хүсэлтийг холбогдох хүмүүст тавиад байсан. Түүний хүсэлтийг Тацүяа Хамада захирал хүлээн авсанд маш их талархалтай байгаагаа гишүүн илэрхийлжээ.

Цаашид боловсролыг хүүхэд бүрд тэгш хүртээмжтэй хүргэхэд хамтран ажиллах юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn