2021.04.23

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Шадар сайд болон Эрүүл мэндийн сайдад хандлаа

Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын тохиолдлын тоо өдөр ирэх тутам нэмэгдэж, улсын хэмжээнд нөхцөл байдал хүндэрч байна. Иргэдийн цаг алдалгүй дархлаажуулах шаардлагатай байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завхан аймагт нөхцөл байдал онцгой хүндэрч байгаа учраас Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга С.Амарсайхан болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт татан авсан вакцинаас тэргүүн ээлжинд Завхан аймагт олгож өгөх тухай хүсэлтийг хүргүүлжээ. Хүсэлтийн дагуу Завхан аймагт вакцин тэргүүн ээлжинд олгоно гэдэгт итгэж байгаагаа тэрээр итлэрхийлжээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдод илгээсэн хүсэлт

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд илгээсэн хүсэлт

Өнөөдрийн байдлаар Монгол Улс 6 төрлийн 800240 тун вакцин татан авч 633530 иргэн 1 дүгээр тун вакцин, 20688 иргэн 1 болон 2 дугаар тун вакцинд хамрагдаад байна. Мөн нэмээд 600,000 тун Вероселл вакцин, 1,000,000 тун Спутник-В вакциныг худалдан авах гэрээ, хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар хийгээд байгаа юм. 

Тэгвэл өнгөрсөн шөнө болон өнөөдөр өглөө үүрээр БНХАУ-ын Синофарм компаниас худалдан авсан Веросэлл вакцинаас 600,000 тунг өнөөдөр хүлээн авч 600,000 тунг ачсан МИАТ компанийн тусгай үүргийн онгоц УБ-т буулаа.

Орон нутагт дархлаажуулалт хийхдээ Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс өмнөх вакцины 2-р тунгийн тоо, хүн ам, аймгийн төвийн нягтрал, өвчний тархалтын эрсдэлийн түвшин, тухайн аймгийн хүйтэн хэлхээний багтаамж, тарих хурд, эдийн засгийн стратегийн бүс буюу Өмнөговь, Дорноговь аймгуудыг яаралтай ногоон бүс болгох зэрэг хүчин зүйлүүдээс хамаарч нарийн төлөвлөлттэй хуваарилалт хийгдэж байгаа ажээ.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn