“Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт ба Монголын хөгжлийн загвар” цахим уулзалт боллоо
УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар өнөөдөр /2021.04.14/ “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт ба Монголын хөгжлийн загвар” зөвлөлдөх цахим уулзалт боллоо. Цахим уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн, БСШУ-ны Байнгын хорооны дарга Г.Дамдинням, Жайка-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Тамүра Эрико, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэрүүлэх ажилтан Б.Сэржав , Жайка-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын Дэд бүтэц, хувийн хэвшлийн салбар хариуцсан төлөөлөгч Койзүми Тайга, “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн захирал Ж.Галбадрах, “Оюунтүлхүүр” сангийн тэргүүн Д.Оюунтүлхүүр нарын зэрэг хүмүүс оролцов.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.20
2024.12.20
2024.12.05
2024.08.28
2024.06.20