
2021.04.14
Цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо
МҮЭ-ийн холбооны болон орон нутаг, нийслэл дэх ҮЭ-ийн гишүүн байгууллагуудын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцох уулзалт өнөөдөр /2021.04.14/ цахимаар боллоо.
Уг уулзалтын эхэнд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:
Өнөөдөр НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцсэн тэмцлийн үйл явц, хамтдаа зохион байгуулсан арга хэмжээний талаар гишүүд, иргэдэд мэдээлэл хэрэгтэй учраас энэхүү уулзалтыг зохион байгуулж байна. Энэ тэмцлийн үйл ажиллагаа 2017 оны 3 дугаар сараас эхэлсэн. ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах үеэс НД-ын шимтгэл нэмэгдэх шийдвэрийг олон нийт эсэргүүцэж, бид үе шаттай арга хэмжээг зохион байгуулж ирсэн. НДШ-ийн нэмэгдлийг зогсоох, бууруулахад гол анхаарлаа тавина гэдгийг онцолсон юм.
Цахим хуралд оролцсон Хөвсгөл аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Ц.Ганболд, Орхон аймгийн ҮЭ-ийн холбооны дарга М.Батцоож, Сүхбаатар аймгийн ҮЭ-ийн холбооны дарга О.Батзаяа, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраа, БШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл нар саналаа хэллээ.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn