21 аймгийн Засаг дарга нарт зөвлөмж хүргүүллээ
Аймаг, сумын Засаг даргын тамгын газруудаас зарласан тендерийн баримт бичгүүдийг хянахад тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ тодорхой нэг үйлдвэрлэгчийн бараа, бүтээгдэхүүний нэр, техникийн үзүүлэлтийг бүхэлд нь шууд заасан зөрчил ихэвчлэн ажиглагдаж байна. Тиймээс аймаг, сумын засаг даргын тамгын газарт аж ахуйн эрхлэгчдийн шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дараах зөвлөмжүүдийг хүргүүллээ.
Үүнд:
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасан шаардлагыг хангасан техникийн тодорхойлолтыг бэлтгэх;
- Техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ тодорхой нэг үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүний нэp, төрөл, техникийн үзүүлэлтийг бүхэлд нь шууд заахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд үйлдвэрлэгч, барааны тэмдэг, нэрийг тухайлан заахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т заасныг баримтлах;
- Тендерийн баримт бичгийг бэлтгэхдээ аль болох ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үp ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлах;
Энэхүү зөвлөмжийн дагуу аймаг, сумын Засаг даргын тамгын газруудын худалдан авах ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулан цаашид үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг зөвлөж байна.