2021.04.06
Ж.Сүхбаатар: Хуульчдын холбоо улс төрждөг болсонд харамсдаг
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021,04,06/ хуралдлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
Цахимаар хуралдсан уу? Бичгээр хуралдсан уу? Монголд бичгээр хуралдана гэж байхгүй. Хуульчдын холбоо их улс төржсөн газар. Үүнийг би улс төрч учраас хэлж байна. УИХ-ын гишүүдийг захиалгатай ярьдаг газар биш.
Сонгон шалгаруулалтын ажлыг будилаантуулвал энэ холбооны дарга огцорч, өөр бусад асуудал гарна шүү. Шүүхийн хуулийн эсрэг үйл ажиллагаа явуулсан хүмүүс энд байдаг.Үйл явц нь далд биш ил тод явдаг. Мордохын хазгай асуудал Хуульчдын холбооноос үүсэх вий.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn