2021.03.23
Д.Сарангэрэл: Жендерийн эрхийг хангах бодит ажлуудыг хийхэд Жендерийн үндэсний хороо хэрхэн анхаарч байна вэ?
Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021,03,23/ хуралдаанаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт үр, дүнгийн талаар Монгол Улсын Засгийн газрын тайланг сонслоо.
Гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
Эрүүл мэндийн хичээл бие даасан хичээл болж орж байгаа. Үүнийг мэдэхгүй байж болохгүй. Төрлөхийн тэмбүүтэй хүүхдийн тоо 53 байсныг 13 болгосон. эглэх бүрэн боломжтой. Резидент эмч нарыг үнэлэх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн үнэлгээний тал дээр судалгаа хийх гэж байгаа нь сайн байна. Цаашдаа бодит ажил хийгээрэй.
Улс төрийн болон шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн хувь бага байна гэж байна. Жишээ нь Байнгын хорооны даргаар эмэгтэй гишүүд 4-5 байх шаадлагатай ч хэрэгжихгүй байна. Үүн дээр тулгуурлан Жендэрийн үндэсний хороо холбогдох газруудад албан бичиг илгээх хэрэгтэй гэж бодож байна. Эмэгтэйчүүдийн албан тушаал амбицын асуудал биш харин хөгжлийн тэнцвэртэй бодлого үүн дээр тулгуурладаг.
Жендерийн Үндсэний хорооны дарга Т.Энхбаяр:
Ерөнхий сайдын захирамжаар УИХ-ын 13 гишүүн, Засгийн газрын 4 эмэгтэй гишүүн бусад зөвлөхүүд ороод Үндэсний төвшинд стратегийн дэмжлэг үзүүлэх зөвлөх чиг үүрэг бүхий Бодлогын зөвлөлийг Жендэрийн үндэсний хорооны дэргэд байгуулж байгаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn