Хоёр Герман нэгдсэнии ой буюу Хельмут Коль
2012.10.03

Хоёр Герман нэгдсэнии ой буюу Хельмут Коль

 
Одоогоос 23 жилийн емне Берлиний хана нурж хоёр Герман нэгдсэн билээ. Энэ нь зөвхөн Германы төдийгүй дэлхийн түүхэнд эргэлт гаргасан чухал үйл явдал гэдгийг бүгд мэднэ. Өнөөдөр ХБНГУ-д Герман нэгдсэний баярыг тэмдэглэх юм. Энэ үйл явдалтай салшгүй холбоотой нэгэн улстөрч бол Хельмут Коль. Германыг дахин нэгдэх тэр үед ХБНГУ-ын канцлерийн албыг хашиж байсан тэрбээр уг үйл явдалд чухал үүрэг гүйцэтгэсэн хүний нэг.

Тиймзэс ч энэ өдрүүдэд түүний Засгийн газрын тэргүү-нээр томилогдон ажилласны 30 жилийн ойг тэмдэглэсэн нь учиртай. Өнгөрсөн пүрэв гаригт Берлин дэх Туүхийн музейд "Эргэн нэгдүүлсэн канцлер" нэртэй баярын арга хэмжээг К.Аденаурын сангаас зохион байгуулсан юм. Уг арга хэмжээнд Х.Коль өөрийн биеэр оролцсон.


ХБНГУ-ын канцлер А.Меркель зэрэг нөлөө бүхий улстөрчид бараг бүгд байлцав. Түүнийг А.Меркелийн хамт танхимд орж ирэхэд зочид алга ташин хүндэтгэл үзүүлсэн юм. Экс канцлер тайзан дээр гарч үг хэлэхдээ "Би өдгөө 82 настай. Бурхан намайг цаашид яахыг мэдэхгүй. Гэхдээ би үйл хэргээ цааш нь үргэлжлүүлмээр байна" гэсэн юм.

Х.Коль Европын ирээдүйн тухай мөн ярьж байлаа. Х.Коль 1982 оны аравдугаар сарын нэгний өдөр, одоогоос 30 жилийн өмнө ХБНГУ-ын канцлераар томилогдсон. Тус улсын түүхэнд хамгийн удаан буюу 16 жил Засгийн газрын тэргүүнээр ажилласан улстөрч. Хоёр Германыг эргэн нэгдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн төдийгүй нэгдсэн Германы өмнө тулгарсан амаргүй асуудлуу-дыг шийдэлцсэн улстөрч. Колийн долоо хоногийн хү-рээнд түүнийг Бундестагт зочлоход намын нөхдүүд нь тусгайлан хүлээн авч арваад минут хаалттай уулзалтхийжээ. Өнгөрсөн хугацаанд баруун, зүүн Германы хөгжилд ямар өөрчлөлт гарсан талаар албан ёсны судалгааг тус улсын Дотоод хэргийн сайд Ханс-Петер Фридрих олны хүртээл болгосон юм. Эдийн засаг, санхүүгийн хөгжлийн хувьд баруун Герман өнеөдрийг хүртэл тэргүүлсэн хэвээрээ байгаа. Бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, иргэдийн орлого зэргээрээ зүүн Герман баруунтай ижил түвшинд хүрэхэд хугацаа хэрэггэй аж. Тиймээс ч 1991 оноос хойш зүүн Германд чамгүй хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. Ямар ч байсан хоёр Германы ялгаа жил ирэх тусам багассаар байгаа гэдгийг онцлох хэрэгтэй.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.